2021/05/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.77₮
B30
УЛААНБААТАР
17°
|
-2°
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
21:00
S31
10°
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S32
07:00
S32
08:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Засгийн газарт шинээр ажиллахаар болж буй НАЙМАН сайдын НАМТАР

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж, шинэ Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нарыг хэлэлцэн дэмжсэнээс найман сайд шинээр кабинетэд орж ирж ажиллахаар болоод байна.

Шинээр нэр дэвшиж буй сайд нарын намтрыг танилцуулъя.

ЗГХЭГ-ын даргад нэр дэвшиж буй Ц.Нямдорж

 
Гэрэл зургийг MPA.mn

Боловсролын байдаг:

  • 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  • 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга
  • 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч
  • 1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд
  • 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн
  • 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол улсын их хурлын дэд дарга
  • 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тус тус ажилласан. 

Шадар сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн С.Амарсайхан

 
Гэрэл зургийг mpa.mn

Боловсролын байдал:

  • 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль
  • 1992-1996 онд АНУ-ын Калифорни Пресно хотын коллеж, Англи улсын Метрополитен коллежид Англи хэл
  • 1996-1998 АНУ-ын Лос-Анжелес хотын коллежийг Бизнесийн удирдлага мэргэжлээр
  • 1998-2000 онд АНУ-ын Соут Вейстерны их сургуульд Эрх зүйн чиглэлээр магистр хамгаалсан.

Ажилласан байдал:

  • 1991-1992 онд Мэдээлэл Судалгааны төвийн техникийн ажилтан,
  • 2000-2001 онд АНУ-ын Американ Трейд & Деволопмент компанийн менежер,
  • 2001-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, атташе,
  • 2004-оноос “Оюуны Ундраа Группын Ерөнхий захирлаар,
  • 2008 оноос Хонг-Конгийн PTI Компанийн ТУЗ-ын Зөвлөх
  • 2017-2018 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга
  • 2018 оны 12 сарын 10-наас 2020 оны 7 сарын 1 хүртэл Нийслэлийн засаг дарга бөгөөд УБ хотын захирагч
  • 2020 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

Сангийн сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Жавхлан 

 
Гэрэл зургийг mpa.mn

Боловсролын байдал:

  • 1982-1990 онд Дархан хотын 17-р дунд сургууль
  • 1990-1992 онд Сүхбаатар аймаг 1-р дунд сургууль /бүрэн дунд боловсрол/
  • 1992-1997 онд МУИС, Эдийн Засгийн Сургуульд банкны эдийн засагч
  • 2007-2008 онд АНУ, Калифорнийн Их Сургуулийн Риверсайдын хэлний сургууль
  • 2008–2009 онд АНУ, Индианагийн Их Сургуульд тус тус суралцсан.

Эдийн засагч мэргэжилтэй, орос, англи хэлтэй.

Ажилласан байдал:

  • 1997-1999 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч
  • 1999-2000 онд Монголбанкнаас ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагч
  • 2000-2004 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч
  • 2004-2006 онд Худалдаа Хөгжлийн Банк, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал
  • 2006-2007 онд Худалдаа Хөгжлийн Банк, Дэд ерөнхийлөгч
  • 2010 -2016 онд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч
  • 2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх
  • 2016 оноос УИХ-ын гишүүн

БШУ-ны сайдад нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

 
Гэрэл зургийг Mpa.mn

Боловсролын байдал:

  • 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль
  • 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль
  • 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  • 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч
  • 1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч
  • 2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
  • 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

Гадаад харилцааны сайдад нэр дэвшиж буй Б.Батцэцэг

 
Гэрэл зургийг mpa.mn

Боловсролын байдал:

  • 1996 онд МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль
  • 2000 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль
  • 2005 онд Голландын Маастрихтийн Менежментийн Их Сургуулийг тус тус төгссөн.

Олон улсын харилцааны бакалавр, Бизнесийн удирдлагын магистрийн зэрэгтэй

Ажилласан байдал:

  • 1996-2005 онд "Мөнхийн үсэг” ХХК-ийн Ерөнхий захирал
  • 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн Гадаад сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга
  • 2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга
  • 2010-2011 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга
  • 2015-2016 онд Монгол Улсын Сангийн сайдын гадаад бодлогын зөвлөх
  • 2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайдаар ажилласан.

Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч С.Энхболд

 
УХТЭ-ийн фэйсбүүк хуудсаас авав.

Боловсролын байдал:

  • 1995 онд Нийслэлийн 22 дугаар дунд сургууль
  • 2004 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг (ЭМШУИС) хүний их эмч
  • 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг дүрс оношилгооны их эмч
  • 2013 БНСУ-д хэвлийн хөндийн радиологич
  • 2019 Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн анагаах ухааны магистр зэрэг хүртсэн. 

Ажилласан байдал: 

  • 2007-2019 он Улсын нэгдүгээр төв эмнэлэгт (УНТЭ) Дүрс оношилгооны төвийн дарга.
  • 2019 оноос Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн (УХТЭ) захирал.

Соёлын сайдад нэр дэвшиж буй Ч.Номин

 

Боловсролын байдал:

  • 10 жилийн 45 дугаар дунд сургууль
  • Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  • 2006-2007 онд Гацуурт группийн Гадаад харилцааны захирал, 
  • 2007 оноос Тэрэлж зочид буудлын ерөнхий менежер,
  • 2011 оны 2 дугаар сараас "Монгол ТВ"-ийн захирлаар ажиллаж байна. 

БОАЖ-ын сайдад нэр дэвшсэн Н.Уртнасан

 
Эх сурвалж: Хувийн архиваас

Боловсролын байдал:

  • 1993 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль,
  • 1994-1998 онд МУИС-ийг Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн.
  • 2002-2003 онд Япон улсын Токушима хотын JRT TV (Japan Radio Television) телевизэд сэтгүүлчийн мэргэжлийн дадлага,
  • 2005 онд ХБНГУ-ын Deutsche Welle (DW TV) телевизэд мэргэжил дээшлүүлэх сургалт,
  • 2008-2013 онд БНСУ-ын KBS, MBC телевизүүдэд мэргэжлийн сургалтад тус тус хамрагдсан.

Ажилласан байдал:

  • 1998-2000 онд Eagle TV телевизэд сэтгүүлч, мэдээний албаны дарга,
  • 2000-2010 онд МҮОНРТ-ийн Нийгэм, эдийн засгийн редакцид сэтгүүлч, редактор,
  • 2010-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн Мэдээний албаны дарга, Гүйцэтгэх захирал
  • 2013 оноос хойш “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн захирал,
  • 2016 оноос “Юни солар” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байна.
  • 2014 оноос “Сайн сэтгүүлч боловсрол” сангийн Үүсгэн байгуулагч, сангийн Тэргүүн,
  • 2019 оноос НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
x