Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Бид фторыг хангалттай авч чаддаггүй улмаас шүд цоорох өвчлөл өндөр байдаг

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 1 сарын 29
Сурталчилгаа

ФТОР ГЭЖ ЮУ ВЭ?

Фтор нь байгальд оршдог эрдэс бодис бөгөөд яс, шүдийг бэхжүүлэхэд нэн тустай. Хүн фторыг ундны ус, хүнс тэжээл, шүдний ооноос нөхөж авдаг.

ӨДӨРТ АВАХ ЁСТОЙ ФТОРЫН ХЭМЖЭЭ ХЭД БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр ундны усан дахь фторын агууламж нь 1мг/л байх нь зохистой гэж үздэг. Харин манай орны тэр дундаа хангай бүсийн нутгийн усанд фторын агууламж нь 0,3-0,7 мг/л байдаг байна. Тэгэхээр бид фторыг хангалттай авч чаддаггүй улмаас шүд өвчлөл өндөр байдаг.

ФТОРЫН ХЭРХЭН НӨХӨЖ АВАХ ВЭ?

Хүн фторыг ус, хүнснээс хангалттай авч чаддаггүй тул гаднаас буюу шүдний оо, ам зайлагч, фтор түрхлэгээс авах боломжтой. Тиймээс та шүдний оо, ам зайлагч гэх мэт бүтээгдэхүүнүүдийг сонгож, хэрэглэхдээ фторын хэмжээ, найрлагыг сайн шалгаж байгаарай.

 

ФТОРЫГ ХЭМЖЭЭ ИХЭДНЭ ГЭЖ БАЙДАГ УУ?

Шүдний ооноос авах ёстой фторын хэмжээ нь ДЭМБ-аас гаргасан судалгаагаар 1мг/1л буюу 1000ppm байх нь хэвийн гэж үздэг. Тиймээс оогоо сонгохдоо 1000 буюу түүнээс ppm (фторын хэмжих нэгж) -тэй оог сонгох хэрэгтэй.

 

АМНЫ ХӨНДИЙГӨӨ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Эрүүл бие амны хөндийгөөс эхэлдэг. Олон төрлийн өвчин хууч амны хөндийгөөс эхлэлтэй байдгийг эмч, мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэгвэл бид өдөр тутмын амьдралдаа доорх зарчмыг баримталж чадвал амны хөндийгөө эрүүл байлгаж чадна.

  • Өдөрт 2-3 удаа шүдээ угааж байх
  • Фтор агуулсан шүдний оо, ам зайлагчийг хэрэглэх
  • Шүдний утас тогтмол хэрэглэх
  • Өдрийн хоолны дараах амттанаас зайлсхийх
 

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.