Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөл аймагт өчигдөр гурван удаа 3.8-4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөвсгөл аймгийн Ханх болон Галт суманд өчигдөр магнитуд нь 3.8 ба түүнээс дээш хүчээр гурван удаа газар хөдөлжээ. Тодруулбал, 

  • Ханх сумын Хороо багийн “Улаан мод” гэдэг газар өчигдөр 12:51 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийн Одон орон геофизикийн хүргээлэн(ООГХ)-гээс онцгой байдлын албанд цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргааас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна. 
     
  • Түүнчлэн Ханх сумын Хороо багийн “Бэрх” гэдэг газарт мөн өдрийн 12:54 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн. 
     
  • Хөвсгөл аймгийн Галт сумын Хороо багийн “Ходон” гэдэг газрын чиглэлд Хөвсгөл нууранд нэгдүгээр сарын 28-ны өдрийн 14:53 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

 

 

Эх сурвалж: ОБЕГ