Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Галсантогтох таалал төгсжээ

ikon.mn
2021 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг "Тэнгэрлэг аав-2018" тоглолтын хэсгээс авав.

Ард олны дунд "Тогдгор" хэмээн хүндлэгддэг Монгол Улсын гавьяат жүжигчин, нэрт лимбэчин, алиалагч Дашзэвэгийн Галсантогтох таалал төгсжээ.

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул тэрбээр 1963 онд Сэлэнгэ аймгийн драмын театраас ажлын гараагаа эхэлсэн цагаасаа хойш бүхий л амьдралаа Монголын тайз, дэлгэцийн урлагт зориулсан билээ. 

1983 оноос Монгол Улсын Цирктэй амьдралаа холбож, Соёлын яамны тушаалаар алиалагчаар томилогдон ажиллах болсон түүний циркийн урлагт түүний оруулсан 20 гаруй жилийн хөдөлмөрийг үнэлж, 2006 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнаж байв.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.