Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

М.Оюунчимэг: Нислэг цуцлагдсан тохиолдолд иргэдийг хоол хүнс, орон сууцаар хангах заалтыг хуульд тусгасан

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

19:15 2021/01/28

ШУУД ҮЗЭХ: 

 Видео1:

https://www.facebook.com/watch/?v=121329683194389

Видео2:

https://www.facebook.com/watch/?v=226328685740624

УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Хэлэлцэх асуудал дууссанаар өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

19:08 2021/01/28

УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөл хоёр бүлэг, хоёр заалттай бөгөөд УИХ дахь бүлгийн ажлын албаны харилцааг зохицуулах талаар хуульд тусгасан хэмээн хууль санаачлагч УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцууллаа. 

18:42 2021/01/28

Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

“Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул  анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 100 жил болсон намтай байна гэдэг Монгол Улсын бахархал юм. УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулаад хэлэлцэх эсэхийг шийдсэн. Энэ хуулийг чуулганаар хэлэлцэх горимын санал гаргаж байна.

Түүний гаргасан саналыг гишүүдийн олонх дэмжсэнээр УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр болов. 

Үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

“Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.

18:34 2021/01/28

Банкны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Музейн тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэж байна.

18:26 2021/01/28

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Банкны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хураалт явуулж байна. 

17:56 2021/01/28

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Коронавируст халдварын тухай хуульд чухал заалт байсныг хассан. Энэ нь 8.1.1 гэдэг заалт юм. Тусгай үүргийн онгоц гараад нислэгээ цуцалдаг.  Гэнэт цуцлагдсан нислэгээс  иргэдэд тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлэх заалт байсан юм. Миний хувьд их мөнгө нэхээгүй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой.

Хүний эрхийн үндэсний комиссоос гэнэт нислэг цуцлахаар хүний эрх зөрчигдөж байгаа талаар дүгнэлт гаргасан байгаа. Энэ байгууллагын дүгнэлтийг дагахгүй юм бол татан буулга гэж хэлмээр байна.

Дээрээс нь гадаадад ямар ч мөнгөгүй амьдарч чадна гэсэн хүмүүс энэ заалтыг унагаж болно. 8.1.1-ийн заалтыг босгох хэрэгтэй байна. Төрийн алба хаагч, яамныхан гадаад яваад үзэх хэрэгтэй. Таних хүнгүй, мөнгөгүй амьдарч чадах нь уу гэдгээ мэдэрнэ. Их бага нь хамаагүй, энэ заалтыг дэмжиж өгөөч.Тодорхой хэмжээний ваучер өгөхөд гадаадад байгаа иргэд ядаж хоолны мөнгөтэй болно.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Тусгай үүргийн нислэг зарлачихдаг. Иргэд орон байрнаасаа гараад нисэх буудал руу явдаг. Зөвхөн орон байртай холбоотой асуудал биш шүү. Дамжин өнгөрөх нислэг хийгээд нислэг нь цуцлагдчихвал хүнд байдалд орно. Үүнийг хуулиар зохицуулж өгөх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Нислэгийн хуваарийг маш тодорхой болгох хэрэгтэй.  Гэнэтийн юм гарсан үед олон хүний мөнгийг буцааж өгнө гэдэг боломжгүй. Тиймээс мэдээллийг ил тод болгож, наад зах нь 14 хоногийн өмнө нислэгийн талаар мэдээлэх тухай хуульд зааж өгсөн.

Мөн нислэг цуцлагдсан тохиолдолд хоол, орон сууцаар хангах гэдэг заалтыг оруулж өгсөн. Харин өчигдөр  бүх юман дээр нөхөн олговор өгөөд мөнгийг буцаана гэвэл Засгийн газар гаргаж дийлэхгүй талаар төлөөллүүд хэлсэн.

Хуулийн төсөлтэй холбоотой байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 32 саналаар санал хураалт явуулж байна. 

17:39 2021/01/28

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:  Оюутны хөгжлийн зээлийн асуудлыг байнгын хороон дээр ярилцсан уу? Төлбөрөө хийж чадахгүй төгсөж чадахгүй байгаа талаар хүсэлт их ирж байна.  Манай улсад 118 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Эдгээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэрэгтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуульд 25 ажилтан тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэж заасан. Нийгмийн бодлогын байнгын хорооныхон энэ асуудлыг сайн мэдэж байгаа. Үйлдвэрлэл эрхэлж байгаа маш цөөхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.  Энэ асуудлыг хуульд оруулж болох уу? Өнгөрсөн жил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд Хөдөлмөрийн тухай хуулийн заалтын дагуу 7.8 тэрбум төгрөг хуримтлагдсан.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр: Дөрвөн янзын хуулийн төсөл дээр ажилласан.Тэгэхэд оюутны зээлтэй холбоотой асуудал гараагүй. Оюутнууд хүнд байдалд орсон бол өөр арга замаар шийдэх нь зүйтэй гэж бодож байна.

17:18 2021/01/28

УИХ-ын чуулганы хуралдаанаар Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  хуулийн төслийг хэлэлцэж байна. 