Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Советское”, “Luxurious” зэрэг оргилуун дарсны үйлдвэр болох "Цэс хайрхан" ХХК-ийн оргилуун дарстай холбоотой гомдлын дагуу хийсэн хяналт, шалгалтын дүн гарчээ.
Уг дүгнэлтээр тус компанийг бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглодог атал хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар худалдаж, хууран мэхэлсэн гэж үзэн 20,000,000 төгрөгөөр торгож, зөрчлийг арилгуулах албан даалгаварыг ШӨХТГ-аас гаргасан байна.