Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар томилогдсон Д.Наранзул ажлаа хүлээн авчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
2021.01.02-ны өдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр

Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг энэ сарын 21-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн билээ.

Мөн тухайн өдөр ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр дэд захирал Д.Наранзулыг томилсон юм.

Хэсэг хугацаанд ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэж байсан дэд захирал Д.Наранзул мөн ЭМ-ийн сайдын тушаалаар албан ёсоор ерөнхий захирлын ажлыг өчигдөр орой хүлээн авсан байна.

Д.Наранзул нь сүрьеэгийн эмч, тархвар судлаач мэргэжилтэй бөгөөд ХӨСҮТ-ийн дэд захирлаас өмнө ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаачаар ажиллаж байсан юм.