Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1,119, хоёр дахь хавьтлын тоо 7,400 гаруй болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдвар иргэдийн дунд тархах эрсдэл маш өндөр байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа санууллаа.

Тэрбээр “Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр хавьтлуудын тоо өсөж байна. Яг өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын тоо 1,119 болсон бол хоёр дахь хавьтал 7,400 гаруй болсон байна. Энэ нь халдвар тархах эрсдэл маш өндөр байгааг харуулж байна.

Сүүлийн үед халдварын тохиолдол эх уурхайгүй эсвэл санамсаргүй хийлгэсэн хүмүүсийн шинжилгээнээс илэрч байгаа.

Иймд хүн бүр хаанаас ч, хэзээ ч халдвар авах эрсдэлтэй гэдгээ ойлгож амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг анхааруулж байна.

Ялангуяа аймгууд өндөр сонор сэрэмжтэй байж, Улаанбаатар хотоос очиж байгаа хүмүүст давхар хяналт тавин, шинжилгээ хийлгэсэн сар өдрийг хөөж, халдвартай иргэнийг нэвтрүүлэхгүй байхад онцгой анхаарах шаардлагатай" гэсэн юм.

Түүнчлэн “Улаанбаатар хотод одоогоор хамгийн идэвхтэй байгаа голомтын тоонд БЗД-ийн 8 дугаар хорооны нутаг Х apartment хороололд гарсан халдвар багтаж байна. Уг голомтоос нийт таван тохиолдол батлагдсан тул голомтын өргөжүүлсэн тандалт хийгдэж байна.

Мөн тус дүүрэгт орших зарим нийтийн байр болон СХД-ийн 15 дугаар хорооны байруудад халдвар голомтолж гараад буй" гэдгийг нэмж хэллээ.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх болможтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/265383388307515

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.