Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Оффшороос төрийн сангийн Монголбанк дахь дансанд нэг ч төгрөг орж ирээгүй

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар уг хориг болон оффшортой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Ерөнхийлөгчийн тавьсан гурван хоригийг бүгдийг нь хүлээж авч болохгүй. Яагаад АТГ-ын томилгоог нэг хүн бүгдийг нь хариуцаж, харц, аашаараа хөдөлгөж байдаг тогтолцоотой байх ёстой юм бэ? Хийсэн хулгайг нь хэлж болдоггүй нийгэмд амьдарч байна. УИХ-дээр томилгооны сонсгол хийх нь зөв. Ингэхэд  хэн нь хэн бэ гэдэг нь гарч ирнэ.

Оффшор дансны мөнгийг оруулаад ирснийг Сангийн сайд хэлээгүй юм шиг ойлголт өгч байна. Оффшор данснаас төрийн сангийн Монголбанк дахь дансанд нэг ч төгрөг орж ирээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. 

Ерөнхийлөгчийн яриад байгаа зүйлүүд бүгд худлаа. 17 тэрбум ам.доллар оруулж ирж, ард түмнийхээ өрийг дарна гэдэг амлалтад хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ амлалтад хүрэхийн тулд худлаа ярьж болохгүй. Томилгоог нэг хүн биш 76 хүн ярилцаж байж шийдэх ёстой" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/watch/?v=121329683194389