Берлинд төвтэй олон улсын “Транспаренси Интернэшнл" байгууллагаас 2020 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг танилцуулж байна.
ШУУД ҮЗЭХ:
2020 оны Авлигын төсөөллийн индексийн дүнгээс харахад авлига нь КОВИД-19 эсрэг арга хэмжээг үр дүнгүй болгож, дэлхий даяарх цар тахлын эсрэг тэмцэл удааширч байгааг мэдээллийн эхэнд онцоллоо.
Дани Улс болон Шинэ Зеланд Улс 88 оноотойгоор индексийг тэргүүлсэн бол Сири, Сомали, Өмнөд Судан улсууд 14, 12, 12 оноотойгоор адагт оржээ.
Харин Монгол Улс 2020 онд авлигын индексээр 35 оноо авч 111 дүгээр байранд жагсжээ. Энэ нь 2019 оноос зургаан байраар ухарсан үзүүлэлт бөгөөд тус онд 35 оноо авч 105 байранд жагсаж байв.
График. Монгол Улсын авлигын индекс
Ази Номхон далайн бүс авлигын индексээр 2020 онд 100 онооноос 40 оноо авсан байна. Тэгвэл Монгол Улсын авлигын индекс оноо Ази Номхон далайн бүсийн дундаж онооноос 10 оноогоор бага байгаа бөгөөд бүсийн авлига өндөр орнуудыг тэргүүлж буй аж.
Түүнчлэн авлигын индекс оноо өндөр орнууд эрүүл мэндийн салбартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтсайн бөгөөд ардчиллын институцууд нь хараат бус, хууль дээдлэх ёс өндөр байна.
Транспэрэнси интернэшнл байгууллагын ТУЗ-ын дарга хатагтай Дэла Фэррэира Рубио “Ковид-19 цар тахал бол зөвхөн эрүүл мэнд, эдийн засгийн хямрал биш бас авлигын хямрал бөгөөд бид ялагдаж байна. Өнгөрсөн жил улс орнуудад урд өмнө байгаагүй сорилт боллоо. Авлига өндөртэй улс орнууд энэхүү сорилтод бүдэрч байна. Мөн Авлигын төсөөллийн индексийн оноо өндөр авлига улс орнууд авлигатай тэмцэхэд бусдадаа туслах үүргээ гүйцэтгэхийг уриалж байна” гэж мэдэгдлээ.
Авлига өндөр улс орнууд КОВИД-19-ийн үед иргэдээ ялгаварлаж, шударга бус шийдвэрүүд гаргаж байгаа онцгой байдлын үед ил тод байдал, хариуцлага ба авлигын эсрэг механизм чухал болохыг харуулж байна.
Авлига өндөр орнуудийн хувьд:
Цар тахалтай 2020 он авлигын индексийн хамгийн өндөр оноо авдаг хүчирхэг улс орнуудад хүртэл шударга байдлын том шалгуур боллоо.
Транспэрэнси интернэшнл байгууллага дэлхийн улс орнуудад авлигыг бууруулах болон дахин тохиолдож болох хямралын хариу арга хэмжээний хүрээнд дараах саналыг хүргүүлж буй аж. Үүнд: