Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр найман хүн эмнэлгээс гарснаар нийт 1,244 хүн эдгэрээд байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвараар өвчилсөн найман хүн эдгэрч эмнэлгээс гарсныг Эрүүл мэндийн мэндийн яамнаас мэдээллээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 1,692 тохиолдлын 73.5 хувь нь буюу 1,244 нь эдгэрээд байна.

Өнөөдрийн байдлаар нийтдээ 435 хүн эмчлүүлж буй. Үүнээс ХӨСҮТ-д 156 хүн, Цэргийн төв эмнэлэгт 124 хүн, УНТЭ-т 4 хүн, Яармагийн 300 ортой эмнэлэгт 151 эмчилгээ, ажиглалт тусгаарлалтад байна.

Тухайн хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд-1
  • Хүнд-2
  • Хүндэвтэр-44
  • Хөнгөн-388 хүн байгаа юм.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/265383388307515

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.