Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Дархан-Уул руу хүнс тээвэрлэж байсан батлагдсан тохиолдлын халдварын эх уурхайг Улаанбаатар гэж үзнэ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатараас Дархан-Уул аймаг руу хүнс тээвэрлэж байсан жолоочоос коронавирусийн халдвар илэрчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдөр шинээр илэрсэн 25 тохиолдлын нэг нь Улаанбаатар болон Дархан-Уул аймгийн хооронд хүнс тээвэрлэлт хийж байсан хүн байна.

Тухайн иргэн нь энэ сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод коронавирус илрүүлэх PCR шинжилгээ хийлгээд 27-ны өдөр Дархан-Уул аймаг руу явсан бөгөөд Дархан-Уул аймгийн хяналтын пост дээр дахин шинжилгээ өгөхөд түргэвчилсэн тестийн хариу эерэг гарсан. Ингээд тус аймгийн вирус судлалын лабораторид сорьцыг баталгаажуулсан байна.

Иймд тухайн хүнийг тусгаарлан Улаанбаатар хотод авчирч, эмчилгээ хийж байна. Мөн хавьтлуудыг тандан судлах ажил хийгдэж байна. Тухайн хүний халдварын эх уурхай нь Улаанбаатар хот учраас Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэж үзнэ. Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт тохиолдол 861 боллоо" гэсэн юм.

Мөн тэрбээр, сүүлийн үед гудамж хороолол болон сайн дураараа шинжилгээ хийлгэсэн хүмүүс, орон нутаг руу явахдаа шинжилгээ хийлгээд 2,3 хоногийн дараа очсон хүмүүсээс халдвар илэрч байгааг онцлов.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/265383388307515

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.