Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болд "Рио Тинто"-ийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирлаар томилогдов

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 1 сарын 28
iKon.MN
 

"Рио Тинто" групп өчигдөр буюу нэгдүгээр сарын 27-нд удирдлагын шинэ багаа танилцууллаа.

Энэхүү өөрчлөлтөөр Б.Болдыг Зэсийн группийн Гүйцэтгэх захирлаар томилжээ.

Тэрбээр анх 2013 онд "Рио Тинто" компанид ажиллаж эхэлсэн бөгөөд богино хугацаанд карьераа ахиулж буй Монголын мэргэжилтэн юм. 

  • 2013 оны 6 дугаар сард Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгчөөр,
  • 2014 оны 5 дугаар сард Төмрийн хүдрийн группийн далайн тээвэр хариуцдаг “Рио Тинто Марине” компанийн захирлаар,
  • 2015 оны 8 дугаар сард Төмрийн хүдрийн группийн Маркетинг, борлуулалт хариуцсан захирлаар  
  • 2016 оноос "Рио Тинто"-ийн Эрчим хүч, эрдсийн группийн захирлаар ажилласан юм. 

"Рио Тинто" компанийг ирэх жилүүдэд удирдах шинэ баг:

  • Гүйцэтгэх захирал - Якоб Стаусхолм 
  • Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд 
  • Худалдааны захирал - Алф Барриос
  • Санхүү эрхэлсэн захирлын үүрэг гүйцэтгэгч - Питер Каннингэм
  • Аюулгүй ажиллагаа, техникийн болон төслийн группийн гүйцэтгэх захирал - Марк Дэвис
  • Эрдсийн группийн гүйцэтгэх захирал - Синайд Кауфман
  • Хууль эрх зүй, гадаад харилцаа хариуцсан захирал - Барбара Леви
  • Хүний нөөцийн асуудал эрхэлсэн захирал - Жеймс Мартин 
  • Австралийн гүйцэтгэх захирал - Келли Паркер 
  • Үйл ажиллагаа эрхэлсэн захирал - Арнауд суарат
  • Стратеги, хөгжил хариуцсан захирал - Питер Тот
  • Төмрийн хүдрийн группийн гүйцэтгэх захирал - Саймон Тротт
  • Хөнгөн цагааны группийн гүйцэтгэх захирал - Иван Велла

нар тус тус ажиллахаар болсон байна.

Ийнхүү томилсон шинэ удирдлагууд "Рио Тинто"-ийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, төсөл хөтөлбөрийг боловсруулж, компанийн байр суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ Австралид итгэх итгэлийг сэргээхэд илүү их анхаарал хандуулахыг зорьж байгааг мэдээлжээ.