Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Шатаж байсан гэрээс 0-13 насны таван хүүхдийг аварчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ахуйн гал түймрээс 7 сартайгаас 13 насны таван хүүхдийн амь насыг аварчээ.

Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүнбаян цагааны 3 дугаар гудамжинд өчигдөр 19:14 цагт гэр шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 минутын дотор очиж, 35 минут ажиллан түймрийг унтраасан талаар ОБЕГ-аас мэдээлэв.

Галаас 13 настай хүү, 9, 5, 2 настай болон 7 сартай охиныг эсэн мэнд гаргаж, амь насыг нь аварчээ.