Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Увс аймагт ирсэн иргэдээс нэг хүний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарч, сорьцыг PCR шинжилгээнд хүргүүлсэн"

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Увс аймгийн Шуурхай штаб

Увс аймагт очсон иргэдээс нэг хүний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан байна.

Энэ талаар Увс аймгийн Шуурхай штабаас "Улаанбаатар хотоос Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай сумын чиглэлд өчигдөр нэг автобус ирсэн бөгөөд Зүүнхангай хяналтын пост дээр тухайн зорчигчдоос түргэвчилсэн шинжилгээ авахад нэг зорчигчийн шинжилгээ эерэг гарсан.

Иймд автобусны нийт зорчигчдыг PCR шинжилгээний хариу баталгаажиж гартал тусгаарлах байрны хяналтанд аваад байна. 

PCR шинжилгээ Ховд аймагт хийгдэх бөгөөд дээжийг тээвэрлэн хүргээд өнөөдөр оройдоо эцсийн хариу гарах юм. 

Одоогоор аюулгүй байдлын үүднээс тухайн иргэдийг тусгаарлалтад оруулсан байгаа"-г мэдээлжээ.

Түүнчлэн аймгийн Бөхийн өргөөнд байрлах шинжилгээ авах баг 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Улаанбаатар хотоос ирсэн дөрвөн автобусны нийт 125 хүний шинжилгээг авч дуусжээ.  Шинжилгээ авах үйл ажиллагаанд ӨЭМТ, МХГ, ОБГ, ЦГ, Цэцэрлэгийн эмч нар зэрэг 17 ажилтан албан хаагч ажилласан байна.

Мөн 12-р багийн төв, 4,5,11-р багийн төвд таван автобусны зорчигч нараас шинжилгээ авч байна. 

Улаангом суманд одоогийн байдлаар шинжилгээнд хамрагдаад байгаа иргэдийн түргэвчилсэн шинжилгээний хариу сөрөг гарчээ.