Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваний иргэн тусгаарлалтын дэглэмийг долоон удаа зөрчсөн тул $35,000-аар торгуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн цар тахалтай амжилттай тэмцэж буй улс орнуудын нэг гэгддэг Тайваньд тусгаарлалтын дэглэмийг зөрчсөн нэг эрэгтэй $35,000-аар торгуулах болсон байна.

Тайваний төв бүсийн Тайчунь хотын оршин суугч саяхан эх газрын Хятадад ажлаар очоод ирсэн ажээ. Ирмэгцээ тэр гэртээ 14 хоног тусгаарлагдах ёстой байсан юм.

Гэтэл тэр тусгаарлалтын эхний гурван өдрийн дотор дэлгүүрт очих, машинаа засуулах зэрэг шалтгаанаар долоон удаа гэрээсээ гарчээ. Нэг удаа гарч явахдаа шаардлага тавьсан хөршийнхөө хүнтэй хэрэлдэж байсан гэнэ.

Тиймээс Тайчунь хотын захиргаа түүнд нэг сая тайвань долларын ($35,000) торгууль оноожээ.

Үүнээс гадна тусгаарлалтын хоног тутамд 3,000 тайвань долларын ($107) нөхөн төлбөр төлүүлэхээр болсон байна. Тус улсын хуулиар гэртээ тусгаарлагдаж байгаа иргэд хоног тутамд 1,000 тайвань долларын ($35) дэмжлэг засгийн газраасаа авдаг ажээ.

Харин дэглэм зөрчсөн этгээд засгийн газраасаа мөнгө авах биш, илүү ихийг буцааж төлөх ёстой болсон байна.

23 сая хүн амтай тус арал улс цар тахлын дэглэмийг хатуу сахиулсныхаа үр дүнд өнөөдрийн байдлаар дөнгөж 889 халдварын тохиолдол бүртгэж, долоон хүнээ Covid-19 өвчнөөр алдаад байгаа юм.

 

Эх сурвалж: CNN