2021/02/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.27₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-21°
05:00
S26
-10°
06:00
S26
-11°
07:00
S26
-12°
08:00
S20
-14°
09:00
S30
-14°
10:00
S30
-14°
11:00
S30
-13°
12:00
S30
-13°
13:00
S32
-12°
14:00
S32
-11°
15:00
S32
-11°
16:00
S32
-11°

"Уралдаан, тэмцээнд амжилттай оролцож шагналын орлого олсон бол түүнийхээ 5 хувийг татвар болгон өгдөг"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотноо зохион байгуулагдсан "PUBG Mobile global championship" тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Zeus clan баг амжилттай оролцож гуравдугаар байр эзэлж, 100,000 ам.доллараар шагнуулсан.

Харин уг орлогын 40 хувийг татварт суутгаж авах тухай олон нийтийн сүлжээнд гарсан юм. Үүнд Татварын ерөнхий газраас "Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 19.1.1-д урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнд 5 хувиар татвар төлнө гэж заасан байдаг.

Тухайн шагнал авч байгаа улстай манай улс давхар татварын гэрээтэй бол давхардуулан татвар ногдуулахгүй байх зохицуулалт бий. АНЭУ-тай Монгол Улс давхар татварын гэрээгүй юм.

Хүүхэд, залуучууд та бүхэн уралдаан тэмцээнд амжилттай оролцож шагналын орлого олсон бол тухайн орлогын 5 хувийг татвар болгон өгч улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулдаг юм шүү. Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн залуустаа баяр хүргэе" хэмээн тайлбар өгчээ.

 

x