Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Дэм дэмэндээ 2” аяны хүрээнд 200 өрхөд хүнсний багцын тусламж үзүүлжээ

ikon.mn
2021 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчид коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан айл өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор  “Дэм дэмэндээ 2”  аяныг өрнүүлжээ.

Энэ хүрээнд өнөөдөр НЗДТГ-ын  ажилтнуудын хандиваар авсан 200 өрхийн хүнсний багц, коронавирусийн халдвараас хамгаалах хэрэгслийг зургаан  дүүргийн сонгогдсон өрхүүдэд өглөө.

 
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Тусламжийг НЗДТГ-ын харьяа алба хэлтсийн ажилтан, албан хаагчид халдвар  хамгааллын дэглэмээ сахиж, биечлэн хүргэсэн юм. “Дэм дэмэндээ 2” аяныг үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа үйлчилгээний чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй аж  аж ахуйн нэгж мөн дэмжин, тусламж, дэмжлэг шаардлагатай байгаа нийслэлийн 4,000 айл, өрхөд  тусламжийн багц хүргүүлж байгаа юм.  

“Дэм дэмэндээ 1” аяны хүрээнд өмнө нь  нийслэлийн 20,000 өрхөд хүнсний багц, халдвараас хамгаалах хэрэгслийн тусламжийг хүргүүлсэн билээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс