Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Хувь хүн биш хууль засагладаг төртэй байх ёстой

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:12 2021/01/27

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ. 

13:10 2021/01/27

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Монгол Улсын Ерөнхий сайдалд нэр дэвшигчид нэг зүйл хэлье. Үндсэн хуулд оруулсан нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн жилээс дагаж мөрдөж эхэлсэн. Гэвч бид сүүлийн 30 жилд хуулийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг дээр тодорхойгүй явж ирлээ. Үндсэн хуульд заасанчллан хуулийн биелэлтийг улс даяар хангаж, УИХ-ын өмнө хариуцлага хүлээх ганцхан албан тушаалтан нь Ерөнхи сайд.

Энэ үүднээс Ерөнхий сайдын эрх мэдлийг бэхжүүлсэн. Цаашид УИХ хариуцлагыг Ерөнхий сайдаас нэхнэ. Дээрх нь Ерөнхий сайд Үндсэн хуульд захирагдах ёстой. Энэ дээр таны тууштай хүсэл зориг ямар байна вэ.

Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын Үндсэн хуулийг бүх иргэн, төрийн байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй. Үүний хүрээнд Засгийн газар ажиллана. Үүргээ биелүүлнэ. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл бие биедээ хяналт тэнцвэртэй, хараат бус шүүхтэй байх ёстой.

Энэ хяналт тэнцвэрийг барьж ажиллана. Хувь хүн биш хууль засагладаг засаг төртэй байх ёстой. Ийм итгэл үнэмшлээр ажиллана.

12:46 2021/01/27

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

МАН-ын Бага хурлаас УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн билээ. Улмаар МАН-ын бүлгээс түүний нэрийг Ерөнхийлөгчид хүргүүлснээр Ерөнхийлөгчийн зүгээс Л.Оюун-Эрдэнийн нэрийг өнөөдөр УИХ-д оруулсан юм. 

Хуулийн дагуу холбогдох байнгын хороогоор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцээд, УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн батлана.   

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=708573966474311