Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нэмж 25 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 1,236 болов

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвараар өвчилсөн 25 хүн эдгэрч, эмнэлгээр гарсныг Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлаар мэдээлэв.

Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 1,236 болж, улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн 1,667 тохиолдлын 74.1 хувьд хүрээд байна.

Өнөөдрийн байдлаар нийт 418 батлагдсан тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Үүнээс

  • ХӨСҮТ-д 139
  • Цэргийн төв эмнэлэгт 122
  • УНТЭ-т 4 хүн эмчлэгдэж байгаа бол
  • Яармагийн 300 ортой эмнэлэгт 153 хүн хяналт тандалтад байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1052805401796522

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.