Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Гаднын орнуудаас 8,625 иргэн нутаг буцах хүсэлт гаргаснаас нэн яаралтай ирэх шаардлагатай иргэдийн тоо 2,726-д хүрчээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хойш 93 улсаас нийт 28,359 иргэн эх орондоо иржээ.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Өнгөрсөн жил орчмын хугацаанд гадаадын 93 улсаас 28,359 иргэн эх орондоо ирсэн байна. Үүнээс 21,716 иргэн 119 удаагийн тусгай үүргийн нислэгээр ирсэн бол авто замаар 6,643 хүн эх орондоо иржээ.

Цаашид бид агаарын замаар иргэдээ авахаас гадна БНХАУ, ОХУ-аас ирэх хүсэлтэй цөөн тооны иргэдээ шат дараатайгаар эх оронд нь нэвтрүүлнэ.

Мөн транзит нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэд ч олон бий. Тиймээс хоёрдугаар сарын 26-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр гуравдагч улсаас цөөн тооны иргэдийг урьдчилсан байдлаар ирүүлнэ гэж төлөвлөж байгаа.

Өнөөдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж 8,625 болсон. Үүнээс нэн яаралтайгаар нутаг буцах хүсэлтэй 2,726 хүн байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1052805401796522