Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Ирэх сард Токио руу үйлдэх нислэгээр Япон улсад зорчих хүсэлтэй иргэдийг багтаах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ирэх сард тусгай үүргийн дөрвөн удаагийн нислэг үйлдэхээр болсон бөгөөд тухайн нислэгүүдээр гадаад руу зорчих хүсэлтэй иргэд байгааг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэллээ.

Тэрбээр "Хоёрдугаар сард үйлдэгдэх нислэгүүдээр дамжин гадаад улс руу зорчих хүсэлтэй иргэд бий.

Тэгвэл БНСУ-ын хувьд зөвхөн тус улсад оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг хилээрээ нэвтрүүлж буй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Харин Япон улсын хувьд гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй гэсэн дэглэм мөрдөж буй. Урьдчилсан байдлаар Японы Засгийн газар хоёрдугаар сарын 7-ны өдрөөс хойш ч энэ хилийн хязгаарлалтаа дахин сунгах төлөвтэй байна. Тиймээс ирэх сард Токио руу хийх тусгай үүргийн нислэгээр тус улсад зорчих хүсэлтэй, оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг авч явах эсэх нь эцэслэн шийдэгдээгүйг хэлье.

Гэхдээ Япон улсын хувьд хэдийгээр хилээрээ хүн нэвтрүүлэхгүй байгаа ч тухайн нислэг үйлдэх өдөр гуравдагч орон руу дамжин нисэх тийзээ худалдан авсан иргэдийн хувьд Токио хотоор дамжих транзит нислэгээр явах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа" гэсэн мэдээлэл өгөв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1052805401796522