Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёрдугаар сард Токио, Сөүл, Истанбул чиглэлийн дөрвөн удаагийн нислэгээр 840 иргэн эх орондоо ирнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ирэх сарын тусгай үүргийн нислэгийн хуваарийг танилцууллаа.

Тэрбээр “Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар боллоо.

Тодруулбал,

  • Хоёрдугаар сарын 3-нд Сөүл-Улаанбаатар,
  • Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар,
  • Хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар
  • Хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.

Тус нислэгээр нийт 840 орчим иргэн эх орондоо ирэх юм" гэв.

"Боломжтой бол ирэх сард Токио, Сөүл чиглэлд нэмэлтээр хоёр нислэг хийхээр төлөвлөж байгаа"

Үргэлжлүүлэн "Ирэх сард Сөүл-Улаанбаатарын нислэгээр өнгөрсөн арваннэгдүгээр сард цуцлагдсан таван удаагийн нислэгт багтаагүй иргэд болон эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг түлхүү багтаах юм.

Мөн Япон улсаас ирэх хүсэлтээ гаргасан иргэдийг хүндэтгэн үзэх үндсэн таван шалгуурын дагуу тус нислэгээр авчирна.

Харин Турк улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд цөөнгүй байна. Түүнчлэн Истанбул хотоор дамжин Европын орноос яаралтай нутаг буцах шаардлагатай цөөн тооны иргэдээс авахаар төлөвлөж байна.

Цаашид дотоодын халдварын нөхцөл байдал болон тусгаарлах байрны нөөц бололцоондоо тулгуурлан боломжтой бол ирэх сард Токио, Сөүл чиглэлд нэмэлтээр хоёр нислэг хийхээр урьдчилан төлөвлөж байгаа" гэдгийг нэмж хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1052805401796522