Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Тандалтын явцад хавьтал болсон хүмүүс зугтаах, согтуугаар асуудал үүсгэх, байршлаа нуух зэрэг хүндрэл гарч байна

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

СБД-ийн 1, 5 дугаар хороонд байрлах орон сууцанд өвчлөл гарсантай холбоотойгоор голомтын өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулахад хоёр хүнээс халдвар илэрсэн талаар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн.

Тэгвэл тандалт, судалгааны явцад гарч буй хүндрэлүүдийн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Тандалт судалгаа хийх явцад хавьтал болсон хүмүүс зугтааж байна, мөн архи уугаад согтуугаар асуудал үүсгэж байна. Манай хүмүүсийг очихоор хаалгаа тайлж өгөхгүй, байршлаа нуух, өөр байршилд очиж нуугдах тохиолдол гарч байгаа. Энэ нь халдвар тархахад нөлөөлж байгаа. Халдварын эрсдэлтэй энэ үед ард иргэд маань өндөр ухамсартай, соёлтай байх шаардлагатай. 

Түүнчлэн иргэдийн хөдөлгөөн их байна. Тиймээс өөрийгөө, гэр бүлээ, ойр дотны хүмүүсээ халдварын эрсдэлээс хамгаалахад онцгой анхаарал хандуулахыг ард иргэдээсээ хүсэж байна.

Өнөөдрийн байдлаар ойрын хавьтал 1,775, хоёрдогч хавьтал 7,000 орчим болоод байгаа” хэмээн хэллээ.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.01.27/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/1052805401796522
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.