“Монос фарм трейд” компанийн захирал, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг өөрийн твиттер хуудастаа AstraZeneca компани гуравдугаар сард тус компанид вакцин нийлүүлэх боломжтой хэмээн хариу өгсөн талаар мэдээлжээ.
Тэрбээр “AstraZeneca компани гуравдугаар сард вакцин нийлүүлэх боломжтой гэж өчигдөр и-мэйл ирүүллээ. Энэ асуудал төр засагтай огт холбоогүй. AstraZeneca-ийн гэрээт төлөөлөгчийн хувьд хэлцэл хийгээд явж байгаа. Би ч захьж л байя, гэрээлж л байя. Засаг ч бас захиж л байгаа байлгүй” хэмээжээ.
Монос групп Английн AstraZeneca эмийн үйлдвэрийн Монгол дахь төлөөлөгч бөгөөд тус компаниас захиалгаа өг хэмээн хандсан талаар тэр мөн өнгөрөгч оны арваннэгдүгээр сард твиттер хуудастаа жиргэж байв.