Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн байранд гарсан халдварын эх уурхайг судлахад нэг гэр бүлийн 3 хүн үсчинд үсээ засуулахдаа халдвар авчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үсчинд үсээ засуулсан нэг гэр бүлийн гурван хүн коронавирусийн халдварт өртжээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт,судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд батлагдсан тохиолдлууд нийтийн байр болон хэд, хэдэн гудамж хорооллоос бүртгэгдсэн.

Уг халдварын эх уурхайг эрэн сурвалжлахад гэр бүлийн гурван хүн хамтдаа энэ сарын 17-ны өдөр нэг үсчнээр үсээ засуулсан байсан. Харин тухайн үсчин нэгдүгээр сарын 18-ны өдөр халдвар авсан нь батлагдсан хүн юм.

Өөрөөр хэлбэл, нэг үсчинд үсээ засуулсан нэг гэр бүлийн гурван хүн халдварт өртсөн байна. Энэ нь эрсдэл маш өндөр байгааг харуулж байна.

Тиймээс худалдаа үйлчилгээний байгууллагын иргэд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах шаардлагатай" хэмээн анхаарууллаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/721190808539452

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.