Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Энэтхэгээс AstraZeneca компанийн вакциныг оруулж ирэх бэлтгэл ажил ид явагдаж байна

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

"Коронавирусийн цар тахалтай энэ үед Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Монголд вакцин нийлүүлэх хүсэлтийг БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди богино хугацаанд нийлүүлэхээ, мөн сайн санааны илэрхийлэл болгон тодорхой хэмжээний вакциныг үнэ төлбөргүй олгохоо хариу захидалдаа ирүүлсэн.

Энэтхэгийн Серум институтаас АстраЗенека компанийн вакциныг оруулж ирэх бэлтгэл ажил ид явагдаж байна" хэмээн Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, вакцин оруулж ирэх Ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар фэйсбүүк хуудастаа бичжээ.

Тэрбээр "Өнөөдөр Энэтхэг Улс Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан баярын өдөр. Бид газар зүйн хувьд хол оршдог ч түүх, соёлын хувьд  ойр явж ирсэн "оюуны" хөрш орнууд юм. Энэ харилцаагаа ч өнөөдөр хадгалж үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Хамтран Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Уг төсөл БНЭУ-ын Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр  хэрэгжиж байгаа юм.

Коронавирусийн цар тахалтай энэ үед Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Монголд вакцин нийлүүлэх хүсэлтийг ёсоор болгоож Ерөнхий сайд Н.Моди богино хугацаанд нийлүүлэхээ, мөн сайн санааны илэрхийлэл болгон тодорхой хэмжээний вакциныг үнэ төлбөргүй олгохоо хариу захидалдаа ирүүлсэн.  Энэтхэгийн Серум институтаас АстраЗенека компанийн вакциныг оруулж ирэх бэлтгэл ажил ид явагдаж байна. Уламжлалт найрсаг энэхүү харилцаагааг бид хадгалж цаашид ч  улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Өнөөдөр Энэтхэг Улс Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан баярын өдөр. Бид газар зүйн хувьд хол оршдог...

Posted by Чимэдийн Хүрэлбаатар Khurelbaatar Chimed on Monday, January 25, 2021