Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

ХӨСҮТ-ийн 2 ажилтан, СБД-ийн 16 дугаар хорооны нийтийн байрны 7 оршин суугч, тусгаарлалтад байсан 4 хүнээс халдвар илэрчээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 26
iKon.MN

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 25-ны өдөр улсын хэмжээнд 12,039 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрсэн. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

  • Бүртгэгдсэн тохиолдлуудын 2 нь ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч байгаа.
  • Нийтийн байр, Бэлхийн задгай, Дамба орчим буюу СБД-ийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байранд нийт 7 тохиолдол бүртгэгдсэн. 7 тохиолдлын эх уурхай тодорхойгүй байсан бөгөөд тандалт судалгааны явцад эх уурхай нь тодорхой боллоо.
  • Бусад тохиолдлууд нь ажиглан тусгаарлах байранд байсан хавьтлуудаас илэрлээ. 

Сүүлийн 24 цагт 42 хүн эдгэрч гэртээ гарсан. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,656 болсон бол үүнээс 1,211 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 432 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 45, хөнгөн 384 байгаа" гэв.

ШУУД ҮЗЭХ: /2021.01.26/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/721190808539452

Дотоодын 1,151 халдварыг танилцуулбал /2020.01.26/

  • Улаанбаатар хотод-825 /сүүлийн хоногт 11 тохиолдол нэмэгдэв/
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Халдвар авсан эрүүл мэндийн  ажилтны тоо 99 /2021.01.26/

  • ХӨСҮТ-28 /сүүлийн хоногт 2 тохиолдол нэмэгдэв/
  • Цэргийн төв эмнэлэг-17 
  • Сэлэнгэ аймагт-19
  • Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27 
  • Говьсүмбэр аймагт-2
  • ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.

COVID-19 халдварын батлагдсан өмнөх 1,643 тохиолдол:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.