Цана, чарганаас үүдэлтэй гэмтэл, бэртэл ихэссээр байна.
Тодруулбал, нэгдүгээр сарын 8-21-нд цана, чарганаас үүдэлтэй гэмтэл осол 350 бүртгэгджээ. Үүний 196 нь том хүн, 154 нь хүүхэд байгаа юм. Нэгдүгээр сарын 8-14-нд 71 хүн цана, чаргаар гулгах үедээ гэмтсэн байна. Харин 15-21-нд энэ тоо 230 болж өссөн бөгөөд 129 нь хүүхэд юм.
Сүүлийн хоёр долоо хоногийн хугацааг харьцуулж үзэхэд чарганаас үүдэлтэй гэмтэл 3.2 дахин өссөн гэдгийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.