Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын ордны дээгүүр том бичигтэй онгоц нисжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп гольф тоглох дуртай

Өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын эзэмшил Флоридагийн Палм Бич дэх Мар-А-Лаго амралтын газрын дээгүүр томоор бичсэн үгсийг ардаа чирсэн онгоц нисэж өнгөрчээ.

Трамп өнгөрсөн долоо хоногт Цагаан ордноос явснаасаа хойш энд байрлаж байгаа юм.

Онгоцны тэнгэрт үзүүлсэн эхний бичигт “Трамп бол бүх цаг үеийн хамгийн муу ерөнхийлөгч” гэсэн үгсийг бичсэн байжээ.

Дараагийн хэсэгт “Өрөвдөлтэйгээр ялагдсан Трамп чи Москва руугаа буцаарай” гэж бичсэн байна.

Тухайн үед Мар-А-Лагод байсан өмгөөлөгч Даниэл Ухлфелдер онгоцны зургийг буулгасныг твиттер хуудсандаа нийтэлжээ.

Одоогоор хэн ийм арга хэмжээг санаачилсан нь тодорхой болоогүй байна.

Тухайн үед Трамп амралтын газрынхаа гольфын талбайд тоглож байсан гэнэ. 2018 онд Шотланд дахь гольфийн талбайдаа Трампыг очих үеэр нэг хүн бас ингэж эсэргүүцлээ илэрхийлж байжээ. Энэ сарын эхээр Капитолын ордонд гарсан үймээнээс хойш Мар-А-Лагод ирэх хүмүүсийн тоо цөөрч ,эл хуль байгаа гэсэн мэдээлэл бий.

Мөн ойр орчмын хөршүүд нь Трампыг 1993 онд байгуулсан гэрээгээ зөрчиж, амины орон сууцаа амралтын газар болгосон гэх гомдлыг Палм Бич хотын захиргаанд гаргаад байгаа ажээ.

 

Эх сурвалж: Business Insider