АНУ-ын Moderna компанийн бүтээсэн вакцин коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбаруудаас хамгаалах чадвартайг тогтоосноо тус компанийн судлаачид мэдээлжээ.
Лабораторийн эхний туршилтаар вакцин Их Британи, Өмнөд Африкт илэрсэн вирусийн шинэ хувилбаруудын эсрэг дархлаа үүсгэж байгаа нь харагдсан байна.
Одоо энэ дүгнэлтээ нэмэлт туршилтаар баталгаажуулах юм байна.
Их Британид өнгөрсөн оны есдүгээр сард анх бүртгэгдсэн коронавирусийн хувилбарыг эх хувилбараасаа 70 хүртэл хувиар илүү хурдтай халдварладаг гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.
Өнөөдөр бүтээгдээд байгаа коронавирусийн эсрэг вакцинууд вирусийн эх хувилбарт зориулагдсан юм. Гэхдээ шинэ хувилбаруудад вакцин адилхан үйлчлэх ёстой гэж судлаачид үзэж байна.
Өмнө нь Pfizer компанийн вакцин Их Британийн хувилбарт үйлчилж байгааг туршилтаар харуулж байв.
Moderna компанийн вакцин гэхдээ Их Британийн хувилбарын эсрэг илүү сайн үйлчилж байжээ. Өөрөөр хэлбэл Өмнөд Африкийн хувилбарын эсрэг тогтсон дархлаа богино настай байж болзошгүй гэж дүгнэсэн байна.
Одоо Moderna гурав дахь тунгаар шинэ хувилбарын эсрэг хангалттай дархлаа тогтоох боломжтой эсэхийг судлахаар болжээ.
Moderna компанийн вакцин нь Pfizer/BioNTech-ийн вакцинтай адил уламжлалт бус аргаар буюу mRNA технологиор бүтээгдсэн юм.
Эх сурвалж: BBC