Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хэл сурах нууц нь яг юундаа байдаг вэ?

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 1 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

Маш олон хүмүүс биднээс хэл сурах арга, техник юу байна? Нууц нь юундаа байна, сурсан хүмүүс яаж сураад байна? гэж асуудаг.

Бидний тухайд гэвэл 2015 оноос Англи хэлний сургалтын салбарт ажиллаж эхлээд 5 дахь жилээ үдэж байна. Энэ хугацаанд гадаад болон дотоод сургалтууд нийлээд 5,000 гаруй хүмүүстэй харьцаж төрөл бүрийн сургуулиуд, сургалтын арга, сургалтын хөтөлбөрүүд, багш нар, арга техникүүдийг ашиглаж үзлээ.
Ингээд сүүлийн 3-н жилд бид дээрх асуулттай холбоотой судалгаа хийсэн бөгөөд хүмүүсийн мэдэхийг хүсч байгаа нууц гэж асууж байгаа зүйлсийн хариултыг судалгаанд тулгуурлан гаргалаа.

1. Хэлний түвшингөө зөв ойлгоё

Хэл сурахын тулд үндсэн чадварууд болох Сонсох, Бичих, Унших, Ярих гэсэн 4-н ур чадвараа жигд сайжруулах хэрэгтэй байдаг. Таны хэлний ур чадварын түвшинг тогтоох ганцхан зүйл байгаа, тэр нь албан ёсны хэлний шалгалтын дүн. Бусдаар ямар нэгэн сургуулийн сертификат сурсан гэдэг баримт л болхоос биш таны түвшинг нотлохгүй. Олон улсын стандартаар Англи хэлний түвшинг багцлаад A1, A2, B1, B2, C1, C2 гэсэн 6-н түвшинд хуваасан байдаг. Үүнийг CEFR level гэж нэрлэдэг бөгөөд Нэг түвшинг дуусгахын тулд та 200 цагийн хичээл үзсэн байх хэрэгтэй.

Өдөрт 4 цаг зарцуулбал 7 хоногт 20 цаг (амралтын өдрүүдээ оруулахгүйгээр) 1 сард 80 цаг болно. Ингээд 200 цагийн хичээл үзэж 1 түвшин ахья гэвэл 2.5 сар хэрэгтэй. Хэрвээ та 3 түвшин ахих хэрэгтэй бол 7.5 сар хэрэгтэй болно.

Тэгэхээр өдөрт хэдэн цаг зарцуулбал хэдэн сар хэрэгтэйг тооцоод үзээрэй.

2. Цаг хугацааг товчлох боломжгүй - заавал цаг гаргана

Өмнөх хэсэгт хэлний түвшинг зөвөөр ойлгосон байх, тэгхээр та заавал цаг зарцуулж л тааран, өөр товчлох, богиносгох, арга заль, техник юу ч байхгүй. Учир нь хэл сурна гэдэг маань Фитнес-тэй ижил зүйл юм. Та турмаар байвал заавал цаг зарцуулна, Булчинлаг болмоор байвал заавал цаг зарцуулна, Удаааааааан хугацаа шаардана. Богино хугацаанд сургана гэдэгт одоо хууртаж ханасан байх? Бас өөрийгөө хуурах хэрэггүй, тэртээ тэргүй маш олон жил төрөл бүрийн амлалтуудтай сургалтууд хангалттай туршиж үзсэн болвуу.

Тасралтгүй, тогтмол, бага багаар урагшлах. Манайхан нэг доор бөөндөж болно гэж буруу ойлгодог. Та фитнест ороод 1 өдрийн дотор 8 цаг хичээллэвэл яах бол?

Харин танд цаг бага байгаа бол 4-н ур чадварынхаа алинд нь цагаа зарцуулах вэ? гэдгийгээ сонгож болно. Жишээ нь дийлэнх хүмүүс тодорхой хэмжээний унших, сонсох, бичих чадвар, мөн үгийн сантай байдаг. Харин ярианы чадвар сул байдаг. Учир нь Ярианы чадвар бодит хүнтэй ярьж байж л сайжирдаг. Тэгэхээр ярианы чадвар сайжруулах хэсэгтээ цагаа болон мөнгөө зарцуулах нь ашигтай. Бусад чадваруудыг үнэгүй олж авсан ч болно. Интернэт-ээр дүүрэн хичээл байгаа, заавал багшаар үгийн утга, өгүүлбэрийн утгыг тайлбарлуулах шаардлага яг үнэндээ байдаггүй. Мөнгө төлж байгаа бол Ярианы чадвартаа л зарцуулаарай.

200 цаг нь 4-н ур чадварт юм бол 1 ур чадварт 50 цаг хэрэгтэй.

Өдөр бүр ядаж 30 мин зарцуулахад ойролцоогоор 100 хоногт стандарт 1 түвшин ахих болно.

3.Сахилга бат - Зуршил

Хэл сурья гэж үнэхээр шийдсэн бол Жинхэнэ шалтгаанаа хайж олоод, Хангалттай цаг гаргах, өөрийнхөө сэтгэл зүйг бэлдэх, үйлдэл хийж эхлэх, хамгийн чухал нь Сахилга бат. Маш хатуу цагийн хуваарьтай, түүнийгээ дагаж чаддаг байх нь чухал. Хамгийн багадаа өдөр бүр 30 мин, яг тогтсон цагт заавал зарцуулах. Хэн ч саад болохооргүй 30 мин.

Ингэснээр танд зуршил үүсэх бөгөөд нэгэнт зуршил үүссэн бол таны бие донтож эхлэх болно. Энэ зуршлыг үүсгэх 30+60=90 хоногийн дүрэм гэж байдаг.

Та хамгийн багадаа ямарч тасалдалгүй 90 хоногийг төлөвлөх хэрэгтэй. Эхний 30 өдөр хамгийн хэцүү өдрүүд байх болно, учир нь шинэ зуршилд дасахын тулд. Энэ хэсэгт дийлэнх хүмүүс шантардаг тул та энэ 30 хоногийг л давж чадвал дараачийн 60 хоног хялбархан урсаад өнгөрөх болно. Яг далайн давлагаа шиг. Та эрэг дээрх далайн хүчтэй давлагаанд цохиулаад хөдөлж чадахгүй байгаа, нэг цохилтыг давахад давлагаа таныг өндөрт өргөөд цаашаа аваад явдаг, буцаад ирэхгүйгээр. Яг үүнтэй ижил.

4. Хэлийг заалгаж сурдаггүй

Хэл сурах гэдэг нь Математик, Физик, Шинжлэх ухаан биш. Энэ бол дадал, хэрэглээ. Хэл заалгана гэдэг нь хэн нэг хүнээр, багшаар үгийн утга, өгүүлбэрийн утга, дүрэм, журам зэргийг тайлбарлуулж буй хэлбэр. Өөрөөр хэлбэл танхимын сургалт, багш зэрэг нь танд мэдлэг, мэдээллийн дамжуулж буй институт юм.

Хэл сурна гэдэг нь тайлбарлуулсан зүйлсээ өдөр тутамдаа хэрэглэхийг хэлдэг. Бид нар хүүхдүүддээ төрөнгүүт нь танхимд суулгаад, хэн нэг багшаар A, B, C гээд заадаггүй шүү дээ. Шууд амьдрал дээр сонсоод дагаад, оролдоод, маш удаан цаг зарцуулж байж хэлд ордог.

Тэгэхээр заалгах, сурах 2-ыг ялгаж ойлгохгүй байгаа учраас бид яагаад сурахгүй байна гэж өөрөөсөө болон хэн нэгнээс асуудаг. Танд сурах процесс-д зарцуулсан цаг байгаагүй гэсэн үг. Тэгэхээр танд заалгах хэрэгцээ байна уу? Сурах хэрэгцээ байна уу?

Англи хэлний сурах процесс-т юу нөлөөлөх вэ? гэхээр Яриа нөлөөлнө. Бодит хүнтэй ярихын тулд мэдээж өөр хэн нэгэн хүн цаг зарцуулах хэрэгтэй болно. Энэ цаг үнэгүй олдохгүй болвуу, тэгэхээр та мөнгөө Ярианы ач холбогдолтой зүйлд зарцуулах нь ашигтай. Яриагаар дамжуулж сонсох чадвар хөгжинө, үгсийн сан хөгжинө, дүрэм ч хөгжинө. Үнэгүй олж авч болох зүйлс мөнгөө зарцуулах нь ашиггүй болвуу.

Хэлийг заалгах биш, Хэлийг сурахыг хүсч байвал бидний санал болгож буй ярианы ганцаарчилсан сургалтын талаар энд дарж үзээрэй.

2 удаа үнэгүй туршиж үзэж болохоос гадна, маш олон давуу талуудтай сургалт байгаа шүү.

Хүндэтгэсэн,

Easy-go

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.