Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс АPTA-д нэгдсэнээр 10,000 гаруй нэр төрлийн бараанд 100% хүртэл татварын хөнгөлөлт эдэлнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт Монгол Улс 2020 оны арваннэгдүгээр сард нэгдэн орсон бөгөөд энэ оноос хэрэгжүүлж эхэлж байна. Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчдэд гурван тэрбум хэрэглэгчтэй зургаан орны зах зээлд нэвтрэх үүд хаалгыг нээж өгч буй юм.

Хэлэлцээрийн зорилго нь гишүүн орнуудын үйлдвэрлэл худалдааг өргөжүүлэх, татвар, татварын бус болон худалдаатай холбоотой саад, хүндрэл бэрхшээлийг багасгах. 

Энэхүү хэлэлцээрт нэгдсэнээр манай улсын үндэсний үйлдвэрлэгчид зургаан орны зах зээлд 10,000 гаруй нэр төрлийн бараанд татварын хөнгөлөлт эдэлнэ.

Тус хэлэлцээрт багтдаг БНСУ, БНХАУ, Энэтхэг, Лаос, Бангладеш, Шри Ланка зэрэг Ази, Номхон далайн орнууд Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 67%-ийг эзэлж байна. 

Тухайлбал, БНХАУ руу манай улсын үндэсний үйлдвэрлэгчид нүүрс, ноолуур, савхин хувцас зэрэг 2,323 нэр төрлийн бараанд 10-100 хувь хүртэлх татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. Харин БНСУ-д эм, эмийн бүтээгдэхүүн, нүүрс, ноолууран эдлэл зэрэг 2,868 нэр төрлийн бүтээгдэхүүнд 10:50 хувийн татварын хөнгөлөлт эдлэх юм. 

Гишүүн орон Хөнгөлөлт 
БНХАУ  2,323 нэр төрлийн бараанд 10%-100%
БНСУ 2,902 нэр төрлийн бараанд 10%-50%
БНЭУ 3,253 нэр төрлийн бараанд 10%-100%
Лаос Улс  1,081 нэр төрлийн бараанд 10%-35%
Шри-Ланка 568 нэр төрлийн бараанд 5%-50%
Бангладеш 608 нэр төрлийн бараанд 10%-70%

 

Эх сурвалж: ГХЯ