Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрийн байдлаар ойрын хавьтлын 1,255, хоёр дахь хавьтлын 5,316 хүн ажиглалтад байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар хотод хэн ч, хэзээ ч коронавирусийн халдвараар өвчлөх эрсдэл өндрөөс маш өндөр байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрбээр “Халдвар Улаанбаатар хотын хэмжээнд болж тархах эрсдэл өмнө нь өндөр байсан бол одоо маш өндөр гэж үнэлэгдэх болсон.

Энэ нь хүн амын дунд халдвар тархах эрсдэл үнэхээр өндөр байгааг харуулсан үзүүлэлт юм.

Өнөөдөр хэн ч хөнгөн балархай эсвэл шинж тэмдэггүй хэлбэрээр өвчлөөд мэдэхгүй явж байж болох эрсдэлүүд бий” гэсэн юм.

Үргэлжлүүлэн “Өнөөдрийн байдлаар ойрын хавьтлаар тусгаарлагдсан 1,255 хүн байна.

Уг нь өчигдөр 81 ойрын хавьтал болсон хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дуусаж гэрт нь гаргасан ч зөрөөд 45 ойрын хавьтал нэмэгдэж, 1,255 болсон.

Түүнчлэн өчигдөр хоёр дахь хавьтлын 83 хүнийг ажиглалтаас гаргахад зөрөөд 93 хүн нэмэгдэж, нийт хоёр дахь хавьтлын тоо 5,316 болоод байна.

Өвчлөл болон хавьтлуудын тоо нэмэгдэх тусам халдвар тархах эрсдэл маш өндөр болдог. Тиймээс иргэд өөрөө өөртөө тавих анхаарлаа дээшлүүлж амны хаалтаа улам сайн зүүж, халдвараас сэргийлэхийг анхааруулж байна” гэдгийг нэмж хэлэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/419687742597006

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.