Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр 141-р байранд коронавирус/ковид 19/ халдварын тохиолдол бүртгэгдсэн тул 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 16:00 цагаас эхлэн PCR шинжилгээний хариу гарах хүртэлх хугацаанд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа юм.
Тэгвэл тус байрны иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарч, өнөөдөр 21:00 цагаас хөл хориог цуцалж байгааг хорооны Засаг дарга мэдээллээ.
Уг байранд ХӨСҮТ болон ЗӨСҮТ орцны ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ.
Иргэд хувийн ариун цэврийг сайтар сахиж, хоорондын зайгаа барьж, амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж байна.