Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19: Өчигдөр 24 хүн эдгэрсэн бол эмчилгээнд 465 батлагдсан тохиолдол үлджээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдвараар өвчилсөн иргэдийн биеийн байдал болон эдгэрсэн иргэдийн тоог ЭМЯ-наас өнөөдөр танилцууллаа.

Өнгөрсөн өдөрт 24 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингэснээр эдгэрсэн иргэдийн тоо 1,149 буюу 70.6 хувь болж байна.

Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн орж ирсэн болон дотоодын халдварын батлагдсан тохиолдол нийт 1,627 бүртгэгдээд байгаа юм. Үүнээс дотоодын халдвар 1,124.

Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт нийт 465 тохиолдол эмчлэгдэж байна. Эдгээрээс биеийн байдал маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 43, хөнгөн 415 хүн байна.
  • ХӨСҮТ-д 160 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 138, хүндэвтэр 20, хүнд 1, маш хүнд 1 хүн байна. Халдвартын клиникт нийт 167 хүн эмчилгээ, ажиглалт тандалтад
  • Цэргийн төв эмнэлэгт 115 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 94, хүндэвтэр 20, хүнд 1, маш хүнд хүн байхгүй. Нийт 163 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад
  • Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 183 хүн хяналт, тандалтад
  • Улсын I төв эмнэлэгт 7 хүн байгаагаас 4 хүн нь хүнд, 3 нь хүндэвтэр байна.

ЭМЯ хэвлэлийн хурал: 2021.01.24:

https://www.facebook.com/iKonNews/videos/237634771165062
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.