Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Баянзүрх дүүргийн II хорооны нийтийн байрнаас 9, өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал 7 хүнээс халдвар илэрлээ"

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улсын хэмжээнд 2021 оны нэгдүгээр сарын 23-нд  12,848 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр 16 хүн Улаанбаатарт хотод бүртгэгдсэн.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нийтийн байрнаас халдварын 9 тохиолдол илэрсэн. Батлагдсан тохиолдол өвчнийхөө нууц үед тухайн байранд очиж байсантайгаар холбоотойгоор дээрх 9 тохиолдол илэрсэн. Иймээс энэ хэсэгт голомтын тандалт илрүүлгийг өчигдрөөс хийж эхэлсэн. Гэр хорооллын 400 гаруй өрхийн 1,000 гаруй хүнд тандалт, шинжилгээг эхлээд явж байна.

Бусад тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүл түүнтэй хавьтал болсон ажлын газрын хүмүүсээс илэрсэн.

Улаанбаатарт 798 батлагдсан тохиолдол боллоо. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1,124 тохиолдол бүртгэгдлээ.

24 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Өнгөрсөн өдөрт 24 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,627. Үүнээс эдгэрсэн 1,149 буюу 70.6 хувь нь эдгэрлээ.

Одоо нийт 465 тохиолдол эмчлэгдэж байна. Эдгээрээс биеийн байдал маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 43, хөнгөн 415 хүн байна.

ХӨСҮТ-д 160 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 138, хүндэвтэр 20, хүнд 1, маш хүнд 1 хүн байна. Халдвартын клиникт 167 хүн эмчилгээ, ажиглалт тандалтад байна.

Цэргийн төв эмнэлэгт 115 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 94, хүндэвтэр 20, хүнд 1, маш хүнд хүн байхгүй. Нийт 163 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байна. Тус эмнэлэг нь үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа.

Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 183 хүн хяналт, тандалтад, улсын I төв эмнэлэгт 7 хүн байгаагаас 4 хүн нь хүнд, 3 нь хүндэвтэр байна" гэсэн мэдээллийг өглөө.

Дотоодын 1,124 халдварыг танилцуулбал /2020.01.24/

  • Улаанбаатар хотод-798 /сүүлийн хоногт 16 тохиолдол нэмэгдэв/
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

ЭМЯ хэвлэлийн хурал: 2021.01.24: 

https://www.facebook.com/iKonNews/videos/237634771165062

Халдвар авсан эрүүл мэндийн  ажилтны тоо 97 /2021.01.24/

  • ХӨСҮТ-26
  • Цэргийн төв эмнэлэг-17 
  • Сэлэнгэ аймагт-19
  • Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27 
  • Говьсүмбэр аймагт-2
  • ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.

COVID-19 халдварын батлагдсан өмнөх 1,611 тохиолдол:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.