Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дорнод аймаг Улаанбаатар хотоос иргэдээ татан авлаа

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дорнод аймгийн онцгой комисс Улаанбаатарт саатсан иргэдээ өчигдөр татан авчээ. Улаанбаатараас дөрвөн автобус иргэн явсан бөгөөд гэрийн тусгаарлалтад байлгах журмыг сахиулах юм байна.

Улаанбаатар хотоос орон нутагтаа очих хүсэлтэй 250 иргэнээс 48 дугаар сургууль дээр байрлах цэгт PCR шинжилгээг авчээ.

Нутагтаа очсон иргэд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т байгаа хугацаанд Улаанбаатар хот руу эргэж явахгүй болохыг анхааруулжээ.

НОБГ-аас  хөл хорионд орсон орон нутгийн иргэдийг нутаг буцаах чиглэлд бусад аймгийн Онгой комисстой хамтран ажиллаж байна. 
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос гарах орон нутгийн 7,500 гаруй иргэнийг PCR шинжилгээнд хамруулж нутаг буцаах ажлыг зохион байгуулж байгаа талаар НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат өчигдөр мэдээлж байв.