2021/02/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.49₮
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-20°
12:00
S32
13:00
S32
14:00
S30
15:00
S30
16:00
S26
17:00
S20
18:00
S20
19:00
S20
20:00
S20
-2°
21:00
S20
-4°
22:00
S26
-5°
23:00
S26
-6°

ТЦА: Нийслэлээс гарах хөдөлгөөнийг бүрэн хаагаагүй, тодорхой хэмжээнд хязгаарлалттайгаар зорчуулж байгаа

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор гарах хөдөлгөөнийг хаасан гэх мэдээлэл гараад байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Нийслэлээс гарах хөдөлгөөнийг бүрэн хаагаагүй, тодорхой хэмжээнд хязгаарлалттайгаар зорчуулж байгаа. Тодруулбал, хүнс, шатахуун, өвс зэрэг тодорхой чиг үүргийн машинуудыг гаргаж байна. Харин хувийн жижиг авто машинтай иргэдийг гаргахгүй байгаа" гэх мэдээллийг өглөө.

Улсын Онцгой комиссоос мөн энэ талаар тодруулахад "Нийслэл бол голомтот бүс нутаг. Иймд гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон хэвээр байгаа. Орон нутгаас ирээд нийслэлд гацсан иргэдийг судалгааг аймгуудаас авсан. Тухайн судалгаанд суурилан аймгуудын болон нийслэлийн Онцгой комисс хамтран иргэдийг хот хооронд зорчуулах ажлыг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан зохион байгуулж байгаа. Аймгуудаас ирүүлсэн судалгаанд нэр нь байхгүй иргэдийг хотоос гаргахгүй. Учир нь дээрх судалгаанд үндэслэн иргэдийг тухайн орон нутагт нь тусгаарлах ёстой тул нэрс багтаагүй бол гаргах боломжгүй" гэлээ.

Харин орон нутгаас нийслэлийг зорин ирж буй иргэд асуумж бөглөөд нэвтрэх боломжтой юм. 

Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хийсэн хэвлэлийн хурлын үеэр орон нутгаас ирсэн иргэдийг нийслэлээс гарах ажил хэвийн үргэлжилж байгаа гэдгийг тодотгосон билээ. 

 

x