Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Зочид буудлуудын үйл ажиллагааг өнөөдрөөс нээжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг даргын А/25 тоот захирамжийн дагуу өнөөдрөөс эхлэн үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг нээсэн. Мөн өнөөдрөөс эхлэн зочид буудлуудын үйлчилгээг нээж байгааг НДЗТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Б.Батманлай мэдээлэв.

Хэдийгээр үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг шат дараатайгаар нээж байгаа ч нийслэл хотод цар тахлын зарим голомт идэвхтэй хэвээр байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатайг тэрбээр цохон тэмдэглэсэн юм.

ВИДЕО:

https://fb.watch/3bAY2Tclu5/

Үйл ажиллагааг нь хязгаарласан салбар, чиглэл

  • Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт хийх
  • бүх төрлийн баар
  • өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ
  • спортын арга хэмжээ (заал, фитнес, бүжиг, иогийн клуб, бильярд)
  • саун бассейн
  • шашны зан үйл (гандан, сүм хийд, мөргөлийн газрууд)
  • урлаг соёл, үзвэр үйлчилгээ
  • бариа засал, массажны газар, алжаал тайлах төв
  • амралт, жуулчны бааз, дэн буудал
  • нийтийн халуун ус
  • 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалтын