Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Яагаад, хотын дарга Д.Сумъяабазар гэж...?

ikon.mn
2021 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийтлэлч иргэн Д.Түвшинтөр өөрийн үзэл бодлыг илэрхийлснийг хүргэж байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газар гэнэтийн байдлаар огцорсон асуудал олны анхааралд байна. Дараагийн засгийн тэргүүн ч тодорчихлоо. Үүний сацуу Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг огцруулах асуудлыг олон нийтийн сүлжээнд аль нэг улс төрийн хүчин нь гаргаж ирэв. Тэгэхээр олон асуулт үүсэж, эдгээрт тайлбар хийх хэрэгтэй болох билээ. Яагаад, хотын дарга Д.Сумъяабазар гэж...?

  • Дөнгөж төрсөн нярай, эхийн асуудалд шууд хамааралтай, уг асуудлыг хариуцах дарга нарыг Д.Сумъяабазар ажлаас нь чөлөөлж, шударга хариуцлага тооцов.
  • Иргэд жагсаал цуглааныхаа үеэр УОК-ын дарга Я.Содбаатар тэргүүтэй албан тушаалтнуудыг огцрохыг шаардаж байв. Д.Сумъяабазарыг огцрохыг шаардсан нь улс төрийн зорилготой.
  • Иргэд ЭМ-ийн сайд, Шадар сайдыг ажлаас нь чөлөөлөхийг шаардсан. Иргэд У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нарыг огцрохыг шаардаагүй.
  • Иргэд УОК-ыг огцрохыг шаардаж байх үед Д.Сумъяабазар тэргүүтэй НОК-ынхон бүх барааны худалдаа, үсчин, гоо сайхны газруудыг 2021.01.23-нд нээхээр бэлтгэлээ хангаж байв.
  • Хэдий цар тахалтай байгаа ч НОК иргэдийнхээ орлогыг тасалдуулахгүйн тулд ААН-үүд, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг шат дараатай нээв.
  • Иргэдийн ААН, албан байгууллагаар үйлчлүүлэхдээ заавал QR код уншуулж байх ажлыг НОК-оос санаачилж, нэг сарын хугацаанд 1,46 сая иргэн QR код уншуулж бүртгэлээ хийлгэж, өдөр тутмын хэвшил болгов.
  • НОК-оос санаачилсан QR код уншуулах ажлын хүрээнд Ковид19 тахлын халдвар тээгчийн явсан газар, байршлуудыг хурдан хугацаанд, нарийн тодруулах боломжтой болжээ.
  • Д.Сумъяабазар УУХҮ-ийн сайд байхдаа Монгол дахь шатахууны үнийг анх удаа олон улсын зах зээлээс хамаарч буурч болдгийг иргэдэд бодитоор харуулж байв.
  • Уул уурхайн яам гэж хаалттай газар шахуу байхад Д.Сумъяабазар сайдаар ажиллаж эхлээд олон нийтэд сар бүр хэвлэлийн хурал хийж үйл ажиллагааг нь нээлттэй болгов.
  • Д.Сумъяабазар УУХҮ-ийн сайд байхдаа Монгол Улсын нийт уул уурхайн лицензийн мэдээллийг ил тод болгожээ.
  • Тэр хотын даргаар томилогдоод ердөө 3-хан сар болж байна. Иймээс түүний улаанбаатарчуудын төлөө юу хийхээр төлөвлөж, бэлтгэж байгааг харах хугацаа өгөх хэрэгтэй.
  • Ахиад хотод шинээр хэн нэгэн дарга ирж ахиад хугацаа алдахыг хүлээх гэж үү...

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.