Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Меланиа Трампын сэжигтэй үйлдэл түүнийг нөхрөөсөө салж магадгүй гэсэн цуурхлыг сэргээжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трамп, түүний гэргий Меланиа нарын харилцаа америкчуудын анхаарлын төвд байдаг.

Өнгөрсөн Лхагва гарагт тэд Цагаан ордноос нүүж, Трампын Флорида дахь амралтын газарт ирж төвхнөсөн юм. Флоридагийн Палм Бич дэх нисэх буудалд газардсаны дараа Дональд Трамп зураг авхуулахаар хэсэг саатсан бол Меланиа нөхрөө орхиод хурдан алхаж холдсон байна.

Энэ үйл явдлын дүрс бичлэг тэр дороо сошиал орчинд тарж, тэдний цаашдын амьдралын талаар сэжиг таамаг яригдаж эхэлжээ.

2015 онд Дональд Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлснээс хойш Меланиа тэр хоёрын хамтын амьдралын талаар яригдаж эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд тэднийг Цагаан ордонд тусдаа өрөөнд унтдаг гэсэн мэдээлэл цацагдаж байв. Мөн Меланиа нөхөртэйгээ хөтлөлцөхөөс татгалзан эсэргүүцэж байгаа нь хэвлэлийн дуранд өртөж байжээ.

Playboy сэтгүүлийн модель, порно киноны жүжигчин эмэгтэйчүүдтэй холбогдож байсан Трампын дуулиан өнгөрсөн дөрвөн жилийн турш тасраагүй юм.

Тэргүүн хатагтайтай Цагаан ордонд хэсэг хугацаанд хамтран ажиллаж байсан Уинстон Уолкофын “Melania & Me” дурсамжийн номонд тэдний гэрлэлтийг “тохиролцооны гэрлэлт” гэж тодорхойлсон байдаг.

Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан Дональд Трамп одоо янз бүрийн хэргээр хуулийн байгууллагад шалгагдах магадлал өндөр байгаа. Капитолын ордонд үймээн дэгдээсэн хэрэг нь түүний бизнесийн нэр хүнд, санхүүгийн байдалд  муугаар нөлөөлж эхэлсэн юм.

Тиймээс экс ерөнхийлөгч, экс тэргүүн хатагтай хоёрыг одоо гэрлэлтээ цуцлуулах байх гэсэн цуурхал яригдаж эхэлжээ.

Нью Йоркийн “Berkman Bottger Newman & Rodd” хуулийн фирмийн захирал Жакелин Ньюман саяхан Daily Mirror сонинд ярихдаа “Хэрвээ тэд салбал Меланиа их хэмжээний мөнгө, үл хөдлөх хөрөнгө авах боломжтой гэж би бодож байна. Экс тэргүүн хатагтай $20-$50 саяын хөрөнгө салгаж авахад гайхаад байх зүйлгүй юм. Ирэх нэг жилийн дотор тэдний хамтын амьдралын талаар олон зүйл тодорхой болно гэж би тааж байна” гэжээ.

 

Эх сурвалж: The Guardian