Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Хоёр орон сууцанд агааржуулалтын хоолойгоор халдвар тархсан байх магадлалтай

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 22
iKon.MN
 
ЭМЯ

Орон сууцанд коронавирусийн халдвар тархсан байдлыг судалж байгаа багийн гишүүн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр орон сууцанд халдвар гарсан таван тохиолдлыг танилцуулав.

Тохиолдол 1: БГД-ийн 6 дугаар хороонд гарсан халдварын талаар танилцуулъя. 2021 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр нэг байрны 5 өрхийн 5 тохиолдол батлагдсан. Батлагдсан тохиолдлуудад байршлын хамаарал ажиглагдаагүй.

 
ЭМЯ

Тохиолдол 2: Дараагийн халдвар БГД-ийн 4 дүгээр хороонд бүртгэгдсэн. Халдвар гарсан байрны 2 дугаар орцонд 3 өрхийн 7 тохиолдол батлагдсан. Эндээс харахад агааржуулалтын хоолойтой холбоотой хамаарал ажиглагдаагүй.

 
ЭМЯ

Тохиолдол 3: БГД-ийн 6 дугаар хороонд нэгдүгээр сарын 9-ний өдөр батлагдсан 4 өрхийн 8 тохиолдол байгаа. Энэ тохиолдолд агаар сэлгэлтээс үүдэн халдвар тархсан гэж үзэх магадлал өндөртэй. 5 дугаар орцны 2-5 давхарын айлууд өвчилсөн. Өвчлөл бүртгэгдсэн айлууд агаар сэлгэлтийн нэг сувагтай, айлуудын хоолны болон тамхины үнэр ариун цэврийн өрөөнд нь үнэртдэг. Энэ бол нэг айлаас нөгөө айл руу агаар нэвтэрч байгааг илтгэж байгаа юм. Тус орцны 1 ба 6 дугаар давхрын айлд өвчлөл бүртгэгдээгүй. Халуун агаар дээшээ урсгалтай тул 1 давхрын айл өвчлөөгүй. Харин 6 давхрын хувьд барилгын хамгийн дээд давхар бөгөөд барилгын хамгийн дээд давхрын хувьд агаар сэлгэлтийг өөр шугамаар авч, гадагшлуулдаг. Тийм учраас өвчлөөгүй байх магадлалтай байна. Тус байрны оршин суугчдын хувьд агааржуулалтын суваг ердийн сараалжтай, гэрэлтэй холбосон сэнс, хааж нээх хавхлаг байхгүй гэж хэлсэн. Ийм учраас агаар сэлгэлтийн системээр халдвар дамжсан байх магадлалтай гэсэн таамаглал гаргаж ирсэн. 

 
ЭМЯ

Тохиолдол 4: БГД-ийн 6 дугаар хороонд 13 давхар барилгад 3 өрхийн 9 тохиолдол бүртгэгдсэн. Өвчлөл гарсан айлууд байршлын хувьд холбоо хамааралгүй болох нь харагдаж байгаа. 

 
ЭМЯ

Тохиолдол 5: БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны хувьд цахилгаан шат нь 2020 оны есдүгээр сараас хойш ажиллаагүй. 1992 онд баригдсан 9 давхар барилгын оршин суугчид давхар алгасаж халдвар авсан байгаа. Энэ нь ямар нэг зүй тогтол байгааг харуулж байна. Тиймээс үргэлжлүүлэн судалж байна. 

 
ЭМЯ

1990-ээд оны сүүлээс орон сууцны барилгын ердийн агаар сэлгэлтийн системийн төлөвлөлтөд айлуудын агаар сорох хоолойг нэг сувагт давхар алгасан холбох системийг хэрэглэж эхэлсэн. Нэг сувагт давхар алгасаж холбосон систем муу биш. Гэхдээ гүйцэтгэлийн явцад алдаа гаргасан байвал нэг айлаас нөгөө айлд бохир агаар дамжиж орсон байх магадлалтай байгааг хэллээ.

Мөн тэрбээр "Дэлхий дахинд агааржуулалтын хоолойгоор халдвар дамжсан гэх нотолгоо гарч ирээгүй. Олон хүн бөөгнөрсөн газарт батлагдсан тохиолдлуудыг судлахад агаарын урсгалын дагуу хүмүүс халдвар авсныг тогтоосон. 

Бидний хийж байгаа судалгааны дүн эцэслэж гараагүй ч гэсэн ард иргэдэд зориулсан зөвлөмжийг бэлтгээд байна.

Гэрийн нөхцөлд цонхоо нээх хэрэгтэй. Боломжтой бол бага хэмжээгээр 24 цагийн турш цонхоо онгорхой байлгах эсвэл ойрхон давтамжтайгаар нээж, хааж байгаарай" гэв.

ЗӨВЛӨМЖ:

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/431412991513095