Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

"ХасБанк, Худалдаа, хөгжлийн банкны ажилчид батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон тул шинжилгээ хийж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрийн байдлаар нийтдээ 1,189 хүн халдвартай хүний ойрын хавьтлаар тусгаарлагдаж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрбээр "Улаанбаатар хотод хамгийн идэвхтэй байгаа голомт нь БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байранд бүртгэгдсэн халдвар байна. Тус голомтоос одоогоор 20 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Түүнээс гадна БЗД-ийн Тохижилт үйлчилгээний компанитай холбоотой голомтын идэвхжил өндөр байгаа тул тухайн голомтуудад хяналт, тандалтын ажил үргэлжлэн хийгдэж байна.

Сүүлд гарсан голомтуудтай холбоотойгоор одоогоор нийт 1,189 хүн ойрын хавьтлаар тусгаарлагдаж байгаа бол хоёр дахь хавьтал болсон 4,425 хүн ажиглалтад байгаа.

Мөн Хасбанк, Худалдаа2 хөгжлийн банканд ажилладаг хүмүүс өчигдрийн батлагдсан хоёр тохиолдлын ойрын хавьтал болсон. Тиймээс тухайн ойрын хавьтлуудлыг тусгаарлан шинжлэх ажил явагдаж байна.

Одоогоор Хасбанкнаас таван хүнийг ойрын хавьтлаар тусгаарласан бөгөөд хоёр дахь хавьтлын 300 гаруй хүний шинжилгээг хийж байна. Харин Худалдаа, хөгжлийн банканд өнөөдрөөс тандалт, судалгаа хийж эхэлсэн.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т ойрын хавьтал болсон хүн байгаа тул тус тамгын газрын ажилчид хоёр дахь хавьтлаар бүртгэгдэж, шинжилгээнд хамрагдаад байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/431412991513095

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.