Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвшөөрөгдөөгүй замаар зорчсон 35 иргэнд хуулийн дагуу арга хэмжээ авчээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч нийслэл хотоос гарах хөдөлгөөн хязгаарласан хэвээр байгаа энэ үед иргэд хулгайн замаар автомашинтай зорчих, хүн тээвэрлэх зөрчил гарсаар байна.

Зөвшөөрөгдөөгүй замаар хүн тээвэр хийсэн 14 жолооч, 21 зорчигч, нийт 35 иргэнд Цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллалаа.

Тухайлбал, сүүлийн үед фейсбүүк группт зар байршуулан нэг зорчигчийн замын зардалд 250,000-300,000, ачаа, тээшийг овор хэмжээнээс харгалзан 50,000-100,000 төгрөгөөр тооцон иргэдэд үйлчилжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Зөвшөөрөгдөөгүй шороон замаар буюу хулгайн замаар хот хооронд зорчсон тохиолдолд иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т заасны дагуу 500,000 мянгаар торгох эвсэл 7-30 хоног баривчлах заалттай. Мөн иргэдийг зохион байгуулалттайгаар, олноор нь тээвэрлэсэн бол Зөрчлийн тухай хуулийн 4.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрээр тээврийн хэрэгслийг хураах хүртэл арга хэмжээ авахаар заасан байдаг