Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дараагийн Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэвшүүлэхээр тогтжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:32 2021/01/22

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн хурлаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх намын даргын саналыг 100 хувийн саналаар дэмжлээ.

10:26 2021/01/22

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал яг одоо Төрийн ордонд болж байна.

Уг хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүний нэрийг зарлаж, намын удирдлагын түвшинд санал нэгдэх юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх огцорсон даруйдаа хуралдаж, шинэ Ерөнхий сайдаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг томилох шийдвэрт хүрсэн байна. Улмаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг төрийн тусгай хамгаалалтад авсан аж.

Ийнхүү Удирдах зөвлөлд Л.Оюун-Эрдэнийг дэвшүүлж буйгаа танилцуулснаар 11:00 цагт товлогдсон намын Бага хурлаар энэ асуудлыг хэлэлцүүлнэ. 

Бага хурлаас дэмжсэн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ дахь МАН-ын бүлэг, холбогдох байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн томилох юм.   



Ерөнхий сайд, Засгийн газартай холбоотой Үндсэн хууль дахь заалтууд:

Үндсэн хуулийн 39 дүгээр зүйл 

  • Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
  • Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
  • Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
  • Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.

10:32 2021/01/22

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн хурлаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх намын даргын саналыг 100 хувийн саналаар дэмжлээ.