Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Унгар улс Европын Холбооны гишүүн орнуудаас анх удаа Спутник V вакцинд зөвшөөрөл олгожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Унгар улсын засгийн газар ОХУ-д үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг Спутник V вакцинд зөвшөөрөл олгосон тухай Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сан өчигдөр мэдээлжээ.

Ингэснээр тус улс Европын Холбооны гишүүн орнуудаас анхдагч болж байгаа юм.

ОХУ-д явуулсан туршилтын үр дүн, Унгарын мэргэжилтнүүдийн дүгнэлт дээр үндэслэн зөвшөөрөл олгосныг тус сан вэбсайтдаа мэдээлжээ.

2020 оны арваннэгдүгээр сард Унгар улс Спутник V вакцины дээжийг судлах зорилгоор авч байсан юм.

Одоогоор Спутник V вакциныг хүн амынхаа дархлаажуулалтад ашиглах зөвшөөрлийг ОХУ, Беларусь, Серби, Аргентин, Боливи, Алжир, Палестин, Венесуэл, Парагвай, Туркменистан улсууд олгоод байна.

 

Эх сурвалж: ТАСС