Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын шинэ засаг захиргаа нүүрсний хэрэглээг бууруулах хурдаа тав дахин нэмэгдүүлнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жо Байден уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхээ амлаж, энэ зорилгоор дэлхийн улс орнуудын нэгдсэн Парисын гэрээнд тус улсыг буцааж нэгтгэхээр болсон билээ.

Тэрбээр Барак Обамагийн засаг захиргаанд төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жон Кэрриг уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элчээр томилоод байгаа.

Өчигдөр болсон олон улсын онлайн чуулганд оролцохдоо Жон Кэрри АНУ-ыг нүүрснээс салгаж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү шилжүүлэх ажлыг одоогийнхоос тав дахин хурдасгахаа амлажээ.

Тэрбээр энэ оны сүүлээр Шотландын Глазгоу хотод болох Уур Амьсгалын Өөрлөлтийн COP26 чуулганаас өмнө амжиж олон ажил амжуулах төлөвлөгөөтэй байгаагаа энэ үеэр мэдэгдсэн байна.

Хэрвээ дэлхий нийтээрээ хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг 2050 онд тэг болгохыг эрмэлзэж байгаа бол Глазгоуд зохион байгуулагдах чуулганыг үр дүнтэй болгох зайлшгүй шаардлагатайг Кэрри анхааруулжээ.

Жон Кэрри нь уур амьсгалын өөрчлөлттэй олон жил тууштай тэмцэж, 2016 онд Парисын гэрээнд АНУ-ыг төлөөлж гарын үсэг зурсан хүн юм. Гэвч Дональд Трампын засаг захиргаа сүүлд энэ гэрээнээс АНУ-ыг гаргаж байжээ.

 

Эх сурвалж: Russia Today