Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батболд: Би төрөөс хулгай хийж амьдрах ямар ч шаардлагагүй хүн

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн С.Батболд чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн С.Батболд: Монгол Улсын Ерөнхийлөгч Оюутолгойн гэрээтэй холбож намайг гүтгэлээ. Тэр гэрээг байгуулахад би Ерөнхий сайд байгаагүй. Харин манай Засгийн газар Оюутолгойн гэрээг сайжруулах хоёр зүйл хийсэн. Зээлийн хүүг бууруулж, давхар татвар 0 байсныг 20% болгосон. Ингэж жинхэнэ утгаар нь Монгол Улсын эрх ашгийг хамгаалсан өөрчлөлт хийсэн. Өөр ямар ч холбоо байхгүй. 

Би төрийн ажил хийж байхдаа төсөв, тендер авч, засгийн ажилд нөлөөлж, төмөр замын далан хийлгэж байгаагүй. Монгол төр нээлттэй, хариуцлагатай байж, бие биенээ хардаж, шалгах эрхтэй. Тийм учраас Оюутолгой, Тавантолгой, төмөр замын гэрээний төслүүдийг нээлттэй шалгаж, ард түмэндээ танилцуулдаг байх ёстой. Ингэж байж бид төрөө, нэр хүндээ авч гарч, нүгэлтэй хүн нүглээ үүрдэг болно. 

Би төрөөс хулгай хийж амьдрах ямар ч шаардлагагүй хүн. 30 гаруй жил хувийн бизнес хийж, өрхөө засчихаад, төрийн ажил хийж байгаа. Тавантолгой гэдэг асар том төслийн эрхийг эзэмшиж байснаа ард түмэнд өгч, 1,072 ширхэг хуьцааны ногдол ашиг гаргуулж байсан Засгийн газрын тэргүүн. 

Өөрөөсөө алдаагаа хайж, яагаад ийм байдалд оров гэдгээ ярихын оронд бусад руу чихэж, бурангуй гүтгэлэг хийж байгаатай санал нийлэхгүй байна. 

Жишээ нь, гаднын бизнесмэнтэй хардсан, Оюутолгойтой холбосон зохиолыг гаднын байгууллагаар хийлгээд, тэр хэрэгтэй танилцах боломж надад олгоогүй хэр нь гадаад, дотоодын сүлжээгээр тараах бохир технолгийг хаанаас явуулж байгаа нь ойлгомжтой болж байна. 

Тусгаар улсад өөрийн хууль хяналтын байгууллага байгаа. Гэтэл үүнийг хөндлөнгийн байгууллагаар шалгуулаад, маш нууц гэж дарамтлаад сууж байгаа нь байж болшгүй зүйл. 

Ардчилсан тогтолцоо руу явах уу, дарангуйлал руу явах уу гэдгийг сонгох хариуцлагатай цаг үед Монгол Улсын Ерөнхий сайдыг зөв алхам хийж байна гэж харж байна.