Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Миний бие улс төрөөс явж байгаа юм биш. Монгол төрийнхөө төлөө урьдын адил зүтгэнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр албан тушаалаасаа огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.

Мэдэгдлийнхээ дараа тэрбээр "Ерөнхий сайддаа итгэж, намайг дэмжиж байсан нийт ард түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Миний бие улс төрөөс явж байгаа юм биш. Цаашид Монгол төрийнхөө төлөө урьдын адил зүтгэнэ. Шударга ёсны төлөө, шударга шүүхтэй байхын төлөө би зүтгэнэ. Авлигатай тэмцэх газар болон бусад хууль хүчний байгууллага нэг хүнээс хараат бус байхын төлөө зүтгэнэ. Гэм зэмгүй хүнийг хууль шүүхээр шоронд хийдэг, гэсгээдэг, сонгуулийн өрсөлдөгчийг хууль хүчний байгууллага ашиглан улс төрийн зорилгоор намнадаг, улс төрчдийг айлгадаг төрийн тэргүүн байж таарахгүй.

Иймд ард түмэн анхааралдаа авч, хариуцлага тооцон ажиллана гэдэгт итгэлтэй байна. Би 2017 онд Ерөнхий сайдаар томилогдсон. Таван жил энэ эрхэм хүндтэй албыг хашлаа. Өөрөөс шалтгаалах бүх боломжит зүйлүүдийг хийж ажилласан гэж бодож байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://fb.watch/38Y-QONtxw/